Рүгэриг өвчин гэж ямар өвчин бэ?
Рүгэриг өвчин гэж нэрлэгддэг энэ өвчин нь булчин хатангиршиж хатуурсанаас хөдөлгөөний мэдрэлийн эсийн үхлээс болж булчингууд доройтох өвчин юм.
Маш бага багаар явагддаг энэ өвчлөл нь дөрвөн мөчийн хатангиршилаас эхлээд сүүлдээ амьсгалын булчин хүртэл ажиллагаагүй болж үхэлд хүргэх ч үе бий.
Рүгэриг өвчнийг яаж эмчилдэг вэ?
Рилүтег гэдэг эм 1991оны үед гарч эмчилгээнд хэрэглэгдэж байна. 2 жил хэрэглэх үед амьдрах насыг 3сараар уртасгана гэсэн хүлээлттэйгээр эмийг өгдөг.
Гэвч булчинг дахин сэргээж хэвийн амьдралдаа эргэн орох хүртэл үр дүнг үзүүлж чаддаггүй гэж дүгнэдэг. Харин сүүлийн үед гарч ирж буй эсийн эмчилгээний эм(Ньюрүната R .)ийг хамтад хэрэглэсэн үед өвчний явцыг удаашруулж эмчилгээний үр дүнг өгсөнөөр итгэл найдварыг төрүүлж буй билээ.
Ньюрүната-R(NEURONATA-R .inj) гэдэг нь ямар тариа вэ?
Дэлхийд хамгийн анх удаа Рүгэриг өвчинд үүдэл эсийн эмчилгээ болж гарч ирсэн энэ тариа нь өвчний өвчлөлийн явцыг удаашруулж цаашлаад зогсоох үйлчилгээ нь батлагдсан тариа юм.
Мэдрэлийг хамгаалах ба үрэвслийн эсрэг дархлааны тогтолцоог зохицуулах үйлчилгээ зэргээрээ хөдөлгөөний мэдрэлийн эсийн үхэл ба мэдрэлийн үрэвсэлийг багасгадаг үйлчилгээтэй юм.
Мёнжи эмнэлэгийн Рүгэриг төвийн танилцуулга
•
Рүгэриг(ALS)өвчнийг эмчлэх Дэлхийн хамгийн анхны эм (Neuronata-R inj)
•
Өвчтөний өөрийнх нь үүдэл эснээс авч ургуулсны дараа өвчтөний биенд буцаан тарих
•
Үхэж буй хөдөлгөөний эсийн амьдрах чадварын хугацааг уртасгах
•
KFDA-н батлагдсан албан ёсны зөвшөөрөлтэй эм
•
Эмнэлэгт хэвтэх хугацаа, өвчтөний биеийн байдлаас хамаарч нэгийг харьцах нэг буюу тухайн өвчтөнд тохирсон нөхөн сэргээх эмчилгээг хийх.
•
Булчингийн хатуурлаас урьдчилан сэргийлж өдөр тутмын амьдралын эрч хүчийг нэмэгдүүлэх
•
Ерөнхий нөхөн сэргээлт, амьсгалын замын нөхөн сэргээлт, залгиурын нөхөн сэргээлт, өдөр тутмын амьдралд чөлөөтэй оролцох хөдөлгөөний чадварыг дээшлүүлэх дасгал хөдөлгөөн гэх мэт
•
Хоол тэжээлийн тасгийн мэргэшсэн эмч өвчтөнд тохирсон хоол хүнсэнд хяналт тавьж, хоолны орцыг тохируулж өөрчлөх
•
Биеийн жинг тогтворжуулахын тулд шаардлагатай ундаа болон хоол хүнсийг нэмэлтээр өгөх
•
Чанартай уураг, шингэн нөхөх, амин дэм, антиоксидант витаминаар баялаг өвчтөнд тохирсон хоол
Эмчилгээний төлөвлөгөө(өвчтний биеийн байдлаас шалтгаалан ялгаатай) | |
---|---|
Эхний шатны эмчилгээ 7 хоног хэвтэж эмчлүүлэх | Өгөх шинжилгээ: Ясны чөмөгнөөс авна, ерөнхий химийн шинжилгээ, дархлааны шинжилгээ, цусны шинжилгээ, залгиурын үйл ажиллагааны шинжилгээ, уушигны үйл ажиллагааны шинжилгээ, нөхөн сэргээх эмчилгээний сургалт |
Эхний шатны эмчилгээнээс хойш 30 хоногийн дараа дахин хэвтэж 2дах шатны эмчилгээ хийлгэх | |
Эхний шатны эмчилгээнээс хойш 30 хоногийн дараа дахин хэвтэж 2дах шатны эмчилгээ хийлгэх | Эхний шатны эмчилгээ хийснээс хойш цусны ерөнхий шинжилгээ, залгиурын үйл ажиллагааны шинжилгээ, уушигны үйл ажиллагааны шинжилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, хоолны жор болон эмчилгээний сөрөг нөлөө зэргийг хянаж шинжилгээ авна. |