Хорт хавдар яагаад үүсдэг вэ?

Хүний биеийг бүрдүүлэгч хамгийн бага хэсэг болох эс нь өөрийгөө зохицуулах үйлчилгээнийхээ нөлөөгөөр хуваагдал-өсөлт-үхжиж өөрийн үүргээ гүйцэтгэж байдаг.
Гэвч орчин, ген, хөгшрөлт зэргээс үүдэлтэй дархлааны доройтол зэргээс болж тодорхой хэсгийн эс нь хэт том болж өсөн ургацаг болдог.
Энэ ургацагыг хавдар(tumor) гэх бөгөөд, үүнээс хортой шинж чанартайг нь “хорт хавдар” гэдэг.

Яаж эмчлэх вэ?

Хорт хавдрын эс нь энгийн хүмүүст ч өдөр бүр үүсэж байдаг боловч биеийн дархлааны эс(T эс, NK эс гэх мэт)-ээс болж устаж байдаг.
Гэвч ийм дархлааны үйл ажиллагаа муудах үед үүссэн хортой хавдарын эсийг мэс заслын арга, хими эмчилгээ, туяа эмчилгээ зэргээр эмчилж авах ёстой.

Хорт хавдрын эсрэг дархлааны эсийн эмчилгээ гэж юу вэ?

Биеийн дархлааны эс(T эс, NK эс гэх мэт)-ийн үйлчилгээг сайжруулж хорт хавдрын эсийг үхүүлж дахих магадлалыг багасгадаг арга юм.
Өөрийнх нь дархлааны эсийг ялган авч үржүүлдэг тул сөрөг нөлөө багатай гэсэн сайн талтай.

Дархлааны эс LC нь ямар үр дүнтэй вэ?

Хорт хавдрын эсрэг дархлааны эсийн эм болох дархлааны эс LC нь өвчтний өөрийнх нь цуснаас дархлааны эсийг нь ялган авч хавдрын эсрэг чадварыг нь сайжруулсны дараа биед тарьдаг эмчилгээний арга юм.
Үйлдвэрлэгчийн зүгээс бол дархлааны эс LC-г тарих үед, бусад эмтэй харьцуулахад нас баралтын хувийг 79%, дахин давталт нь 37% багассан гэсэн клиник туршилтын үр дүнг танилцуулж байна.

<1удаа 100 тэрбум ширхэг Т эсийг ургуулан тарьдаг>

Дархлааны эс-LC эмчилгээнд тохиромжтой вэ?

Бүх төрлийн хорт хавдартай өвчтөн( Эмчлүүлж буй эсвэл эмчилгээний дараа дахин давталтын эсрэг)

Мёнжи эмнэлэгийн Хавдрын эсрэг Дархлааны төв нь

Хорт хавдрын эмчилгээний нэгдсэн төвд салбар бүрийн мэргэшсэн эмч нар багаар ажиллаж эмчилгээ хийдэг.
VIP тасагт хамгийн дээд зэргийн орчинд эмчилгээ авах боломжтой.