Өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, өвчлөл гэдэг нь?

Насжилтаас хамаарч үенд өөрчлөлт орох, булчин сулрах, залуудаа хэт тарган байх, ачаалалтай дасгал хөдөлгөөн хийх, гэнэтийн осол зэрэг нь өвдөгний мөгөөрсийг гэмтээх шалтгаан болно.
Лугшиж хүчтэй өвдөхөөс эхлэн өвдөгний үеийг хөдөлгөж чадахгүй хэмжээнд хүртэл тэсвэрлэхийн аргагүй өвдөлт үүсэх бөгөөд нэг удаа гэмтсэн зөөлөн эд нь дахин сэргэдэггүй

Өвдөгний зөөлөн эдийн гэмтлийг ямар аргаар эмчлэх вэ?

Өвдөгний зөөлөн эдийн гэмтэлд үрэвсэл, өвчин намдаах эмэн эмчилгээ болон физик эмчилгээг хийдэг
Гэвч энэ нь үндсэн эмчилгээ биш зөвхөн өвдөлтийг багасгах түр зуурын эмчилгээ юм
Хүнд гэмтэл авсан тохиолдолд дурангийн хагалгаа болон хиймэл үе солих мэс заслын аргыг хэрэглэнэ.
Сүүлийн үед үений гэмтсэн хэсэгт үүдэл эсийг тарих замаар үений эсийг дахин сэргээх “Картистем” бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлж байна

Картистем(Cartistem) нь ямар бэлдмэл вэ?

Картистем гэдэг нь үүдэл эсийн эмчилгээний нэгэн төрөл ба өвдөгний зөөлөн эдийн багассан хэсгийг нөхөн сэргээх замаар элэгдэлийн гаралтай үе мөчний үрэвсэл(Osteoarthritis)-г эмчилнэ.
5жилийн турш үзэхэд эмийн үр дүнгийн тасралтгүй байдал ба аюулгүй байдал нь батлагдсан. 5 жилийн дараа эмний идэвхжил ба үйлчилгээгээрээ бусдаасаа 2,5 дахин өндөр үр дүн гарсан.
2016 оны 8 сарын байдлаар борлуулалтын хэмжээ нь 4000 тохиолдолд хүртлээ өргөн хэрэглэгдэж байна.

Мёнжи эмнэлгийн өвдөгний зөөлөн эдийн нөхөн сэргээх төв

Арвин туршлагатай шилдэг эмч нар, мэргэжилийн нөхөн сэргээх баг, эмнэлзүйн судалгааны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг судалгаа эмчилгээ хийж байна.